МШХХ-ЕВРОПЫН НЭГДСЭН САЛБАР ХОЛБООНЫ ШИЛЖИН ЯВАХ ТУГИЙН ТӨЛӨӨХ 16 дахь УДААГИЙН “АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН9 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд ФРАНЦЫН MULHOUSE ХОТОД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
320 гаруй хашлага сумны ахан дүүс эрүүл өрсөлдөөн, найз нөхөрлөлийн уухайн дунд хуран чууллаа.
Дорноговь аймгийн Иххэт сумын харъяат спортын мастер МУҮДМ Юрагийн Мөнхтөр ахлагчтай
Франц улсын “ЧАНДМАНЬ” баг
Дундговь аймгийн Гурвансайхан сумын харъяат Хүдэрчулууны Рэнцэнбямбаа ахлагчтай
Ирланд улсын “ХАС” баг
Завхан аймгийн Отгон сумын харъяат АГМ Дагвадоржын Отгонбаатар ахлагчтай
Швед улсын “Мэргэчүүд” баг
Нийслэл Улаанбаатар хотын харъяат залуу харваач
Мөнхбаярын Бат-Өлзий (Герман)
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харъяат
Алтанхуягийн Нармандах (Швед)
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат АГМ
Дашцэрэнгийн Чинзүрх
Өмнөговь аймгийн харьяат МУДМ Батсүхын Баатарбат ахлагчтай
Франц улсын “ЭВ ЭЕ” баг
Д.Оюунбат ахлагчтай
Швейцарь улсын “ДӨРВӨН БЭРХ” баг
Р.Алтанцэцэг ахлагчтай
Австри улсын “СОЁМБО” баг
Т.Оюунчимэг ахлагчтай
Бельги улсын “ОЧИР” баг
В.Сарангэрэл
Франц улсын харваач
Б.Золзаяа
Бельги улсын харваач
Б.Энхмөнх
Бельги улсын харваач
С.Ариунсайхан ахлагчтай
Ирланд улсын Холимог баг
Тэмцээнийг Монголын шагайн харваан холбооны 2024 оны шилдэг салбар зөвлөл, Европын нэгдсэн салбар холбооны анхны шилдэг салбар зөвлөл болох Францын салбар зөвлөл зохион байгуулж ажиллалаа.
Тэмцээнд хүрэлцэн ирсэн нийт баг тамирчид болон арын албанд туслан дэмжсэн эрхэм та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
“Цагаан мөртөй шагайн харваан уухай өнө мөнхөд эгшиглэж байх болтугай.”
Та бүхний ажил үйлсэд өндөр их амжилтыг хүсье ээ.
Хүндэтгэсэн,
МШХХ-Франц дахь салбар зөвлөлийн тэргүүн А.Баярхүү
БАЯРЛАЛАА
Тэмцээнийг ивээн тэтгэсэн бүх байгууллагуудад талархал илэрхийлье