Тухай

Монгол шагайн харвааны түүх, техник, соёлын өв, болон орчин үеийн статистик

Монгол Шагайн Харвааны Түүх ба Онцлог

АРАРАВТ-ын систем

Монголчуудын эртний цэрэг-нийгмийн систем болох АРАВТ-ын системийг уламжилсан багийн спорт юм. Энэ нь эрчүүдийг үнэн батаар нөхөрлүүлж эв эеийг бэхжүүлэх төдийгүй андгай тангараг барилдаж, үнэнч байхыг нөхцөлдүүлэх соёлын үндсэн суурь болж байсныг харуулна.

МАМанжийн ноёрхлын үе

Манжийн ноёрхлын үед Монгол эрчүүд цуглан асуудлаа хэлэлцэж байх зорилгоор "Шагайн тойром" харвааг 3-4 хошууны заагт үүсгэсэн байна. Бадын бөөр, Наран Хөгцтэй, Хангинахын зэрэг тойрмууд нь 400 орчим жил үргэлжлэн байна. Энэхүү тойрмуудад зөвхөн тоглоом наадам төдий бус Манжийн төрийн эсрэг Монгол эрчүүд хэрхэхээ ярилцдаг, улс төр цэргийн зохион байгуулалтаа ярилцаж тохиролцдог, Монгол түмний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн нэгэн талбар байжээ.

1918Агуу тэмцээнүүд

1918 онд "Бадын бөөр"-ийн тойромд 190 гаруй баг оролцсон том тэмцээн болжээ.

1990 оны "Монголын Нууц товчооны 750 жилийн даншиг" наадамд 169 баг харваачид оролцсон нь одоо ч давтагдаагүй амжилт байна.

СОЦСоциализмын үе

Социализмын үед хаагдаж хоригдож байсан ч нууц далд хэлбэрээр уламжлагдан явсаар 1986 онд анхны спортын дүрэмтэй болж, "Тулаа хасаа"-гаар харван, эдлэл хэрэглэл, харвах зай зэргийг стандарт дүрэмтэй болгон баталжээ.

ОРЧОрчин үеийн хөгжил

1991 он: Анхны "Улсын аварга шалгаруулах тэмцээн"-ийг дээрх дүрмээр тоглуулан, УАШТ-нд багийн болон ганцаарчилсан төрлөөр явуулж эхэлсэн

1993 он: Үндэсний спортын төрлийн хувьд анхны цол, тэмдгүүдийг өгч, МУ-ын Спортын мастер цолыг олгож эхэлсэн

1998 он: Үндэсний Их баяр наадмын албан ёсны төрөл болсноор Улсын наадмын амжилт нь мөн цол зэргийн амжилтад тооцогдож эхэлжээ

2022 он: Үндэсний Их баяр наадмын амжилтыг үндэслэж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Шагайн харвааны улсын цол", аймаг, сумын засаг даргын захирамжаар "Аймаг, сумын мэргэн цол" тус тус олгохоор "Үндэсний их баяр наадмын хууль"-д тусгажээ

UNUNESCO өвийн хүлээн зөвшөөрөл

2014 онд ЮНЕСКО-гийн "Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт"-д бүртгэгдэж Хүн төрөлхтний соёлын өв болжээ.

Техникийн Онцлог ба Дүрэм

Харвах зай

9 тохой

4 метр 72,5 см

Хэцийн өндөр

29-31 см

Байны газраас дээших

Багийн бүрэлдэхүүн

8 харваач

Үндсэн 6 + сэлгээний 2

Сумны хурд

7-9 м/сек

30 орчим км/цаг

Харвах арга техник

Сумыг хуруугаа нумлаж харвах бөгөөд харвах, дэмжих өөр элдэв төрлийн хэрэглэл ашиглахыг хатуу хориглоно. Сумны хурд 7-9 м/сек буюу 30 орчим км/цаг байна.

Дуут наадаан - Соёлын өв

Уухай

Монгол шагайн харваа нь дуут наадаан бөгөөд уухай нь шагайн харвааны салшгүй чухал хэсэг нь юм.

Боржигин уухай

Угалз уухай

Баянбараат уухай

Зуутын идрийн уухай

Эрүүл мэндийн ач тус

Серотонин ялгаруулалт

Шагайн харваагаар хичээллэх үед серотонин их хэмжээгээр ялгарч байдаг нь стресс багасаж аз жаргалыг нэмэгдүүлж байдаг.

Адреналин ялгаруулалт

Мөн харваж онох болон хожих үед адреналин ихээр ялгарч зоригтой, урамтай, зорилготой болгож байдаг.

Эмоционал хөгжил (EQ)

Харваагаар хичээллэж буй хүмүүс эв нэгдэл, хүндлэлтэй байх бөгөөд шагайн харвааны орчинд хүний мөн чанарын үзүүлэлт буюу EQ үлэмж хэмжээгээр дээшилдэг.

Аварга харваачид ба орчин үеийн статистик

Гавьяат харваачид

С.Энхтөр

Дорнод аймгийн Халхгол сумын харьяат

МУ-ийн Даяар дуурьсагдах мэргэн

Б.Шинэнбаяр

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат

МУ-ийн Гавьяат тамирчин, МУ-ийн Даяар дуурьсагдах мэргэн

Монгол шагайн харваанд одоогоор 10-аас дээш түрүүлсэн 2 харваач байна.

21 аймаг

Монгол улсад

18 улс

Олон улсын салбар

240+ салбар

200 гаруй сум, гадаадын хотууд

20,000 харваач

Түүний 3,000 нь эмэгтэй

Өдгөө Монголын шагайн харваа нь нийслэл, 21 аймаг, 18 улсад салбар холбоотой, 200 гаруй сум болон гадаадын хотуудад 240 гаруй салбар зөвлөлтэй байна. Сүүлийн жилүүдэд гадаад хүмүүс сонирхон хичээллэх нь нэмэгдэж байна.

France Branch Logo

© 2025 Франц дахь салбар зөвлөл (Association Tir aux Osselets Mongols Alsace)

Developed by Tengerly