Traditional Mongolian Tamga

Батлав: Францын Нэгдсэн Салбар Холбооны

Тэргүүн А. БАЯРХҮҮ

2025 оны 9 сарын 6, 7-ны өдрүүд

Франц улс, Мүлхаус хот

МШХХ - ЕВРОПЫН НЭГДСЭН САЛБАР ХОЛБООНЫ
АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

НЭГ. ЗОРИЛГО

1.1 Юнескогийн хүн төрөлхтний Соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний уламжлалт спорт тоглоом Шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, сурталчлах, шагайн харвааны уламжлалт ёс жаягийг залуу хойч үедээ өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх, уламжлуулан хөгжүүлэх.

ХОЁР. ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙРШИЛ, ХУГАЦАА

2.1 Тэмцээн Франц улсын Мүлхаус хотын SALLE “LE HANGER”, 4 rue Pierre de Coubertin 68260 Kingersheim хаяг дахь байршилд 2025 оны 9 сарын 6, 7-ны өдрүүдэд явагдана.

2.2 Тэмцээний бүртгэлийг 2025 оны 08 сарын 31-ны өдрийн 12:00 цаг хүртэл авна. Мөн 08 сарын 31-ны 18:00 цагаас сугалаа онлайнаар шууд явагдана.

2.3 Техникийн зөвлөгөөн 2025 оны 9 сарын 6-ны өдрийн 08:00-09:00 цагийн хооронд тэмцээн болох танхимд явагдана.

ГУРАВ. ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ ЗААВАР

3.1 Тэмцээн Монголын шагайн харваа холбооны 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн V их хурлаар шинэчлэн баталсан “Шагайн харвааны нэгдсэн дүрэм” -ийн дагуу явагдана.

3.2 Тэмцээн дараах төрлүүдээр явагдана:

Шагайн харвааны:

  • Багийн Харваа
  • Хувийн цуваа харваа
  • 2-р дивизоны багийн харваа

Нумт харвааны:

  • Багийн харваа
  • Цуваа харваа
  • -45 насны эмэгтэйчүүдийн хувийн цуваа харваа

3.3 2-р дивизоны багийн харваа нь хэсгээс хасагдсан багуудын хооронд явагдана. (Цолны болзолгүй)

3.4 Бүх харваачид Монгол үндэсний дээл хувцастай оролцоно.

3.5 Тэмцээнийг цагийн хуваарийн дагуу нарийн баримтлан, цаг зарласнаас хойш 5 минут хоцорсон багийг хожигдсонд тооцно.

3.6 Согтууруулах ундаа хэрэглэсэн харваач, багийг тэмцээнд оролцуулахгүй.

ДӨРӨВ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

4.1 Шагайн харвааны багийн төрөл

  • 🥇 1-р байр: Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 🥈 2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 🥉 3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

4.2 Хувийн цуваа харваа

  • 🥇 1-р байр: Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 🥈 2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 🥉 3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

4.3 2-р дивизоны аварга

  • 🥇 Алтан медаль

4.4 Нумт харвааны багийн харваа

  • 🥇 1-р байр: Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 🥈 2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 🥉 3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

4.5 Нумт харвааны -45 насны ангилал

  • 🥇 1-р байр: Алтан медаль
  • 🥈 2-р байр: Мөнгөн медаль
  • 🥉 3-р байр: Хүрэл медаль

ТАВ. ШҮҮГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮН, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

5.1 Тэмцээнийг шагайн харваа зохион байгуулах комиссоос гарсан шүүгчид шүүж явуулна.

5.2 Тэмцээний үед гарсан аливаа маргаанд шүүгчдийн бүрэлдэхүүн эцсийн шийдвэр гаргана.

ХОЛБОО БАРИХ

Утас: +33769091224

Фэйсбүүк: Амарын Баяраа

Имэйл: bayarbulag89@gmail.com

Имэйл: altanbulag.bajaa@gmail.com

France Branch Logo

© 2025 Франц дахь салбар зөвлөл (Association Tir aux Osselets Mongols Alsace)

Developed by Tengerly